Хойд Солонгосын хөлбөмбөгчдийн шагналын мөнгийг “FIFA” хадгална

Өмнөд Солонгосын Сувон хотод Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аваргуудын лиг тавдугаар сарын 17-24-ний хооронд зохион байгуулагдлаа. Хойд Солонгосын “Naegohyang” эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клуб энэхүү тэмцээний финалын шатанд Японы “Tokyo Verdy Beleza” багтай учраа таарч, 1:0-ийн харьцаатай буулгаж авснаар лигийн аваргаар шалгарчээ.

Хойд Солонгосын баг аваргын титмийн эзэн болсон ч гэлээ хөндий, хөшүүн төрхөө хадгалсан хэвээр Ням гаригт /2026.05.24/ нутаг буцав. Тэд Бээжингээр дамжин Пёньян хүрнэ. Ахлах дасгалжуулагч Ри Ю Илийн удирдсан баг бүрэлдэхүүн онгоцны буудлын бүртгэлийн хэсэг рүү жагсаалын маягтай алхаж очжээ. Зарим хүн тэднийг дэмжиж, баяр хүргэн хашхирсан ч тамирчид эгц урагшаа харсаар байжээ.

27 тоглогч, 12 туслах ажилтнаас бүрдсэн “Naegohyang” эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубынхэн яг долоо хоногийн өмнө Хятадаар дамжин Өмнөд Солонгост ирсэн. Энэ нь сүүлийн найман жилийн хугацаанд Өмнөдөд ирсэн Хойд Солонгосын анхны тамирчид болсон юм. Түүнчлэн Хойд Солонгосын эмэгтэй хөлбөмбөгийн баг Өмнөд Солонгосын нутагт хөл тавьсан анхны тохиолдол болжээ.

Тус тэмцээнд ялсан баг нэг сая ам.долларын шагналтай. Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчин хэрэгжүүлж буй цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдтэй нь холбоотой олон улсын хориг арга хэмжээний улмаас Хойд Солонгос руу энэ мөнгийг шууд шилжүүлэхгүй. Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоо шагналын мөнгийг хадгалж байгаад Хойд Солонгосыг ирээдүйд олон улсын тэмцээнүүдэд оролцох үед нь ашиглуулах яж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн