Хойд Солонгос улс Японыг цэргийн холбоо байгуулсан гэж буруутгав

Хойд Солонгос улс Лхагва гаригт (2026.02.11) Японыг дайны гэмт хэрэгтэн улс гэж тодорхойлон, гадаадын улс орнуудтай цэргийн эвсэл байгуулах нь зохисгүй гэж мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдлээрээ дамжуулан Японы Канадтай хийсэн батлан ​​​​хамгаалах хэрэгслийн худалдааны өргөжилтийг шүүмжилж байна.

Хойд Солонгосын төрийн мэдлийн Родонг Синмун сонинд Япон, Канадын батлан ​​хамгаалах тоног төхөөрөмж, технологийн солилцооны үндэс суурийг тавих зорилготой саяхан байгуулсан гэрээг иш татсан байв.

Үүнд Япон улсыг дэлхийн гүрнүүдтэй цэргийн хуйвалдаан зохион байгуулсан гэж мэдэгдэж, улмаар гадаадад түрэмгийлэх хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлж байна гэж буруутгажээ.

Мөн батлан хамгаалах гэрээ байгуулах, тоног төхөөрөмж, мэдээлэл солилцох зэрэг нь хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулах ажлын эхлэл гэж тайлбарлаж, зөвхөн цэргийн холбоотнуудын хүрээнд боломжтой гэж Родонг Синмун онцлон тэмдэглэсэн байна. Улмаар Япон улс Хойд Атлантын гэрээний байгууллагын гишүүд болон бусад олон улс оронтой цэргийн холбоо байгуулсан гэж буруутгаж байна.

Дайна гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй Японы хувьд өөрийн гэсэн цэргийн хүчийг эзэмших хориотой байдаг. Тийм ч учраас цэргийн холбоо байгуулах нь “давж гарах ёсгүй улаан шугам” гэж Хойд Солонгос мэдэгджээ.

Гэхдээ тус сонин Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн Либерал ардчилсан нам саяхны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тухай дурдаагүй байна. Энэ ялалт нь тус намын хувь Өөрийгөө хамгаалах хүчний статусыг үндсэн хуульд өөрчлөх боломжийг олгож байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн