Хятадын хэд хэдэн аялал жуулчлалын агентлаг Япон руу групп аяллын захиалга авч эхэлжээ. Гэвч энэ талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж эхэлсэн тул зарим нь захиалгаа цуцалсан тохиолдол ч гарсан байна.
Тодруулбал, төрийн өмчит Хятадын аялал жуулчлалын нэгэн групп энэ долоо, наймдугаар сард Япон руу зургаан шөнө, долоон өдрийн аялал зарласан байсан. Гэвч энэ талаарх мэдээлэл Японы хэвлэлүүдэд гарч, улмаар Хятадад олны анхаарлыг татаж эхэлсэн тул уг аяллыг цуцалсан аж.
“Жуулчны компаниуд зуны ачаалалтай үеийг тохиолдуулан групп аялал төлөвлөж буйг харвал Япон улс хятадуудын дунд алдартай хэвээр байна” гэж эх сурвалж мэдээлжээ. Мөн Япон руу аялал санал болгохгүй л бол аялал жуулчлалын компаниуд оршин тогтноход хэцүү гэв.
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн Тайванийн талаарх мэдэгдлийн дараа хоёр улсын харилцаа сайнгүй болсон. Энэ хүрээнд Хятадын засгийн газар иргэдээ Япон руу аялахаас татгалзахыг уриалсан юм.