Хятадын Ардын чөлөөлөх армийн Пуужингийн хүчний баллистик пуужингийн цэнэгт хошууны мэргэжилтэн, генерал Фэн Юйфан дөрөвдүгээр сарын 13-нд өвчний улмаас нас баржээ.
Тэрээр Жэжян мужийн Юяо хотод 1963 онд төрсөн бөгөөд 1983 онд Хунань мужийн Чанша хотын Үндэсний батлан хамгаалахын технологийн их сургуульд элсэн орсон байна. Тус сургуульд Фэн Юйфан цөмийн цацраг идэвхт бодисын чиглэлээр суралцжээ. Улмаар 1987 онд бакалаврын зэрэгтэй төгсөж, Ардын чөлөөлөх армийн Пуужингийн хүчний өмнөх үе буюу Хоёрдугаар артиллерийн корпусын судалгааны хүрээлэнд томилогдсон байна. Тэнд ажиллах хугацаандаа Фэн Юйфан баллистик пуужингийн цөмийн болон уламжлалт цэнэгт хошуутай холбоотой технологи, тактикийн чиглэлээр мэргэшжээ.
2003 оны сүүлээр түүнийг Хоёрдугаар артиллерийн корпусын Тоног төхөөрөмжийн судалгааны академийн өөр нэг хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 2014 оныг дуустал тэндээ ажилласан байна. Дараа нь 2006 онд пуужингийн цэнэгт хошууны өндөр түвшний шинжээчдийн бүлгийн даргаар томилогдож, 2008 онд Хятадын хөөргөх тээврийн технологийн академид докторын зэрэг хамгаалжээ. Ингээд 2017 онд Хятадын инженерийн академийн академичээр томилогдсон байна.
Фэн Юйфаны дэвшилтэт цөмийн болон ердийн цэнэгт хошууг хөгжүүлэх, байршуулахад оруулсан чухал хувь нэмрийг Хятадын засгийн газар үнэлж, олон удаа хүндэт цол, шагналаар шагнаж байжээ.