Хасын Хүлэгүүд Азийн аваргуудын лигт түрүүлж чадах уу?

Хятад, Япон, Иран зэрэг улс орнууд Азийн сагсан бөмбөгийг олон жилийн турш ноёрхож ирсэн. Харин сүүлийн жилүүдэд бүс нутгийн бусад багууд, тэр дундаа Монгол Улс хүч түрэн гарч ирж байна.Талын Монголд сагсан бөмбөгийн “алтан үе” ид эрчээ авч байгаа бөгөөд үүнд ихээхэн хувь нэмэр оруулж буй баг бол Азийн аваргуудын лигийн зүүн хэсгийн аварга Хасын Хүлэгүүд юм.

Аваргуудын сорилт

Өнгөрсөн улиралд тус баг гайхалтай амжилт үзүүлсэн. Эхэндээ сул өрсөлдөгч гэж үнэлэгдэж байсан ч финалд “Taoyuan Pauian Pilots” багийг хожиж, Монголын клубууд дундаас анх удаа энэхүү цомыг хүртсэн. Улмаар Азийн аваргуудын лигийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн нь түүхэн амжилт болсон юм.

Энэ амжилт санамсаргүй зүйл биш, харин тогтвортой хөрөнгө оруулалт, зөв бүрдүүлсэн бүрэлдэхүүний үр дүн байлаа. Өнөөдөр Хасын Хүлэгүүд баг ямар ч өрсөлдөгчид айдас төрүүлэхүйц баг болсон. Тэд өнгөрсөн жилийн амжилтаа давтаж чадах эсэх нь энэ улирлын хамгийн сонирхолтой асуулт байх болно.

Ян Миллер — Багийн гол зэвсэг

Багийн лидер Ян Миллер өмнө нь Итали, Литва, Израиль зэрэг олон улсад тоглож байсан туршлагатай тоглогч. Түүний Европ болон Азийн өндөр түвшний лигүүдэд хуримтлуулсан туршлага өнгөрсөн жилийн амжилтад чухал нөлөө үзүүлсэн. Тэрбээр тэмцээний туршид онцгой байж, Азийн аваргуудын лигийн бүх оддын билэгдлийн гараанд нэрлэгдсэн.

Mиллер нь зөвхөн оноо авдаг тоглогч биш, залуу монгол тоглогчдод сахилга бат, мэргэжлийн хандлагыг суулгадаг жинхэнэ манлайлагч. Тэрбээр “Бид өмнөх аяллаа үргэлжлүүлж байна. Илүү их хөдөлмөрлөж, өдөр бүр бие биенээ шахаж байна. Хэрэв бид хөдөлмөрлөвөл амжилт заавал ирнэ” хэмээн энэ улирлын талаар хэлжээ.

Хэрэв Хүлэгүүд дахин плей-оффт шалгарвал Миллер багийн гол лидерийн үүргийг гүйцэтгэх нь гарцаагүй.

Хэсгийн шат

Монголын аваргууд плей-оффын төлөөх аяллаа Тайванийн Taoyuan “Pauian Pilots”, “New Taipei Kings” болон Хонгконгийн “South China” багуудын эсрэг тоглолтоор эхлүүлнэ. Тавдугаар сарын 5-8-ны хооронд дараалан гурван тоглолтыг эх орондоо хийх бөгөөд энэ үе шийдвэрлэх ач холбогдолтой.

Өрсөлдөгчид нь хамгийн хүчтэй биш ч Хасын Хүлэгүүд давуу талаа зөв ашиглах шаардлагатай. Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн формат нь богино хугацаанд өндөр ачаалалтай тоглолтуудыг шаарддаг тул биеийн бэлтгэл, тоглолтын төгсгөлд тайван байж чаддаг байдал маш чухал.

Юуг хүлээх вэ?

Монголын хөгжөөн дэмжигчид багтаа том давуу тал болж чадна. Зочлон тоглосон ч багтаа “гэртээ байгаа мэт уур амьсгал” бүрдүүлж чаддаг.

Хэрэв Хүлэгүүл баг дахин түрүүлэх, эсвэл ядаж финалд шалгарвал Монгол Улс Азийн сагсан бөмбөгийн шинэ дүр төрх гэдгээ батлах болно. Ян Миллер болон түүний багийнхан өнгөрсөн жилийн төвлөрөл, тоглолтын хэмнэлээ хадгалж чадвал тэднийг зогсоох маш хэцүү байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн