Сайн aim (онилгоо) тоглолтод хожиход тусалдаг бол өргөн “map pool” аварга авахад тусалдаг. Тиймээс Counter-Strike 2 тэмцээний тоглолт бүр warm-up, hype circle, эсвэл ахлагчийн урам өгөх үгнээс бус map сонголтоос эхэлдэг.
Vitality багийн олон талт байдал — амжилтын нууц
Valve-ийн чансааг тэргүүлэгч, CS-ийн түүхэн дэх хамгийн хүчтэй багуудын нэг Team Vitality бараг бүх map дээр өөрсдийн тоглолтын хэв маягийг гаргаж чаддаг. Гэсэн ч тэд map pool-оо удирдах тодорхой стратегитай.
Статистикаас харахад дасгалжуулагч ‘XTQZZZ’ буюу Реми Квониам ихэвчлэн Ancient map-ийг эхлээд ban хийдэг. Сүүлийн 3 сард энэ map дээр ердөө нэг л удаа тоглож, Aurora-г overtime-д 25-22-оор хожсон.
Хэдгэнүүд ихэвчлэн Dust 2-ыг эхэлж сонгодог. Энэ нь тэнцвэртэй map бөгөөд AWP маш чухал үүрэгтэй. Харин багт нь CS-ийн түүхэн дэх шилдэг sniper, 30 удаагийн MVP шагналт ‘ZywOo’ байгаа үед Dust 2-ыг алгасах боломжгүй. Сүүлийн 3 сард тэд энэ map дээр 100% хожлын хувьтай.
Мөн Overpass, Nuke, Anubis дээр ч 100% ялалттай. Харин сул тал нь Inferno (77.8%) болон Mirage (57.1%). BLAST Open Rotterdam 2026 тэмцээний үеэр ZywOo PARIVISION-ийн эсрэг 1v5 clutch хийсэн нь оны онцлох мөчүүдийн нэг болсон.
Олон сонголттой map pool нь Vitality-д Bo5 финалд маш том давуу тал болдог. 2–3 map дээр л сайн тоглодог багууд хэдгэнүүдийн эсрэг бараг ялагдах нь тодорхой.
NAVI багийн таамаглаж болох map pool
Natus Vincere багийн дасгалжуулагч ‘B1ad3’ буюу Андрей Городенский улирлын эхний муу эхлэлийн дараа map pool дээрээ ажиллах шаардлагатайг онцолсон.
Тэдний “wildcard” map нь Ancient. 62.5% хожлын хувьтай ч чухал тоглолтуудад ялалт авчирсан. Ахлагч ‘Aleksib’ болон opener ‘makazze’ энэ map дээр онцгой тоглодог. NAVI байнга Overpass-ийг ban хийдэг. B1ad3-ийн хэлснээр “Энэ map хэт CT талд давуутай, A-гаас B рүү эргэлт маш хурдан. Мөн Vitality маш сайн тоглодог” гэжээ.
Мөн Train map pool-оос хасагдсан нь багийн формд нөлөөлсөн гэж үздэг. Сүүлийн үед NAVI Inferno, Dust 2, Nuke дээр илүү тогтвортой болж, Bo5 тоглолтод бэлдэж байна.
The MongolZ — Mirage, Nuke, Overpass дээрх онцлог
Азийн шилдэг баг The MongolZ ихэвчлэн Mirage-ийг сонгодог. Энэ map дээр 12 тоглолтоос 8 ялалттай, тэр дундаа Vitality-г хожсон.
Nuke дээр тэдний хамгийн өндөр хожлын хувьтай (66.7%) ба 6 дараалсан ялалттай. ‘910’ болон ‘mzinho’ энэ map дээр онцгой гүйцэтгэл үзүүлдэг. Жишээ нь mzinho Team Spirit-ийн эсрэг 1.93 рейтингтэй тоглосон.
The MongolZ-ийн давуу тал бол таамаглахад хэцүү байдал. Overpass дээр win rate ердөө 49.1% боловч Vitality-г overtime-д хүргэсэн, Team Spirit-ийг comeback хийж хожсон. CT талдаа 0-7 хожигдож байсан ч эхний үеийг 5-7 болгож эргүүлсэн, дараа нь T талдаа 8-2 ялж 13-9-өөр хожсон нь сенсаци болсон.
Map pool бол стратегийн суурь
Нэг сайн map сонголт Мэйжорт түрүүлэхэд хангалтгүй ч стратегийн үндэс болдог. Зөв pick-ban хийснээр хүчтэй map-аа decider-д үлдээх, өрсөлдөгчийг сул тал руу нь шахдаг.
Баг бүр өөрийн “signature map”-тай. Тухайлбал, “Aurora”-ийн Anubis, “Falcons”-ийн Nuke, “MOUZ”-ийн Overpass. Тиймээс map pool өргөн байх тусам зөвхөн нэг тоглолт биш, бүтэн тэмцээнд түрүүлэх магадлал нэмэгддэг.