Хажимэ Морияасү: Хожиж чадаагүйдээ сэтгэл дундуур байна

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын нэгэн чимэг болсон тоглолт Япон болон Нидерландын хооронд болов. Даллас болсон тоглолтод Нидерланд хоёр ч удаа илүү гарсан боловч Япон хариуг нь барьсаар 2-2 гэсэн эвийн үр дүнгээр тоглолт өндөрлөлөө.

Тоглолтын тухайд Нидерланд өөрсдийн давуу тал болох өндөр нуруугаа ашиглан хоёрдугаар давхарт аюул тарьсан. Эхний гоолыг Ван Дайк мөргөж оруулсан бол түүний хариуг Накамүра удалгүй барив. Японы сөрөг довтолгоо, хурдтай шилжилтүүд Нидерландыг сандаргасан. Саммервиллын хоёр дахь гоолын дараа тоглолт өндөрлөхөөс хэдхэн минутын өмнө Камада мөргөж, тооны харьцааг дахин тэнцүүлсэн юм.

Ийнхүү F хэсгийн хоёр том баг тэнцэж, нөгөө талд Шведийн шигшээ баг Тунисыг хожив.

Хажимэ Морияасү: Хожиж чадаагүйдээ сэтгэл дундуур байна

Тоглолтын дараа Японы дасгалжуулагч Хажимэ Морияасү ярихдаа “Хожиж чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Гэхдээ бид хоёр ч удаа эргэн ирлээ. Тамирчид маань бууж өгсөнгүй, багаараа тэмцлээ. Нэг оноо авсандаа сэтгэл дундуур байгаа ч багаараа хичээсний үр дүнд ийм үр дүнд хүрлээ. Бид тэвчээртэй хамгаалж, довтолгоонд илүү түрэмгий байхыг хичээлээ. Тамирчид маань бэлдсэн, төлөвлөсний дагуу тоглолоо” гэжээ.

Хажимэ Морияасү: Хожиж чадаагүйдээ сэтгэл дундуур байна

Харин Нидерландын ахлагч Виржил Ван Дайк “Бид сайн хамгааллаа. Тоглолтын төгсгөлд хэтэрхий цөмөрчихлөө. Өрсөлдөгч маань тийм ч олон боломж үүсгэсэнгүй. Тиймээс хөдөлгөөнгүй бөмбөгнөөс гоол алдсандаа жаахан гутарч байна. Одоо бид энэ эрчээ алдахгүй байх ёстой. Энэ бол дөнгөж эхлэл. Бид тэмцээний туршид сайжрах хэрэгтэй. Бидний урд олон тоглолт байгаа гэж найдаж байна. Тоглолтын төгсгөлд гоол алдсан учир сайхан санагдахгүй байна. Гэхдээ урагш харах хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн