Гал зогсоох хэлэлцээ эхэлсэн ч Ливанд 182 хүн нас барлаа

АНУ, Иран улсууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч гэсэн Ойрхи Дорнодод агаарын цохилт тасарсангүй. Тодруулбал, Израиль улс Ливан даяар 100 гаруй цохилт өгч, дайн эхэлснээс хойших дээд “амжилт”-ыг тогтоогоод байна. Хезболлагийн командлалын төв болон цэргийн байгууламжуудыг онилсон гэх уг цохилт ердөө 10 минут үргэлжилжээ.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдлагаас болж дор хаяж 182 хүн нас барсан бөгөөд цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Харин шархдаж гэмтсэн хүмүүсийн тоо 890 хүрчээ.

Гал зогсоох хэлэлцээг зуучилсан Пакистаны тал мэдэгдэл хийхдээ “Энэ хэлэлцээ нь Ливан дахь мөргөлдөөнд ч хамаатай” гэсэн. Гэвч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ажлын алба энэ мэдэгдлийг няцаасан бөгөөд агаарын цохилт ч араас нь удалгүй болжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Кэролин Левитт ч бас Ливанд энэ гэрээ хамаатай гэсэн мэдэгдлийг хийгээд байсан билээ.

Хезболлагийн хувьд хариу арга хэмжээ авах эрхтэй гэдгээ мэдэгдээд дүрвэсэн байгаа ард иргэдийг эргэж ирэх хэрэггүй гэж сануулжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн