Франц: Шүхэрчдийн онгоц осолдож 11 хүн амиа алдав

Францын зүүн хойд хэсгийн Томблен хотод шүхэрчдийн онгоц осолдож, дотор нь явсан бүх 11 хүн нас барсан хэрэг Ням гаригт /2026.06.28/ гарчээ. Эдгээр 11 хүний тав нь зааварлагч, тав нь анх удаа шүхрээр үсрэхээр явж байсан сувилагч мэргэжилтэй хүмүүс, нэг нь нисгэгч байв. Цагдаагийн хэсэг болон 50 аврагч хэргийн газарт ажиллаж байна. Онгоц бараг эгц доошоо унаж, орон сууцны хорооллын ойролцоо осолджээ.

Мөн ослын газарт олон гэрч, тэр дундаа нас барагсдын ар гэрийнхэн цугласан байсныг хэвлэлд мэдээлж байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар, онгоц агаарт хөөрснийхөө дараахан гэнэт баруун тийшээ огцом хазайн эргэсэн аж. Тэр байдлыг нь харахад ямар нэг зүйл буруудсан нь илт байжээ.

Осолдсон онгоцыг шүхэрчдийн сургуульд ашигладаг байсан аж.

Дашрамд дурдахад, баруун Миссурид шүхэрчдийн онгоц осолдсон хэрэг хэдхэн долоо хоногийн өмнө гарсан билээ. Тухайн онгоц хөөрөөд хэдхэн хормын дараа осолдсон бөгөөд 12 хүн амиа алдсан. Энэ осол шүхэрчдийн онгоцны аюулгүй байдал, зохицуулалттай холбоотой асуудлыг хөндөөд байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн