Европт онгоцны түлшний хэдхэн 7 хоногийн нөөц үлдсэн

Small planes are parked at Fort Lauderdale- Hollywood International Airport, after the airport was force to shut down due to flooding, Thursday, April 13, 2023, in Fort Lauderdale, Fla. Fort Lauderdale issued a state of emergency as flood conditions continued through many areas. Over 25 inches of rain fell in South Florida since Monday causing widespread flooding. (AP Photo/Marta Lavandier)

Европт онгоцны түлшний зургаан долоо хоногийн нөөц л үлдсэн гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол мэдэгдлээ. Ойрхи Дорнодын импортын ядаж хагасыг нь орлуулах өөр эх үүсвэр олохгүй бол Европын нөөц зургадугаар сар гэхэд шавхагдах аж. Ормузын хоолой хаалттай хэвээр байвал нислэгүүд цуцлагдаж эхлэх нь цаг хугацааны л асуудал болсныг мөн онцоллоо.

Персийн булангийн орнуудын экспорт нь дэлхийн онгоцны түлшний зах зээлийн хамгийн том эх үүсвэр юм. Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятад зэрэг бусад томоохон экспортлогч орнуудын боловсруулах үйлдвэрүүд өөрсдөө Ойрхи Дорнодоос импортолдог түүхий газрын тосноос ихээхэн хамааралтай байдаг.

Европын онгоцны түлшний экспортын 75 хувь нь Ойрхи Дорнодоос хамааралтай байжээ. Өдгөө Европын орнууд АНУ, Нигери зэргээр эх үүсвэрээ төрөлжүүлэх гэж оролдож байна. АНУ-ын онгоцны түлшний экспорт сүүлийн хэдэн долоо хоногт огцом өссөн болохыг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдсэн юм.

Европ Ойрхи Дорнодын импортынхоо 50 гаруй хувийг нөхөж чадахгүй бол агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрч, эрэлт нь буурна. Харин импортынхоо 75 хувийг нөхөж чадвал ижил нөхцөл байдал үүсэх ч наймдугаар сар хүртэл ядаж амар жимэр байх аж.

Дашрамд дурдахад, Европт онгоцны түлшний үнэ энэ сарын эхээр тонн нь 1838 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд үзүүлэлтийг тогтоожээ. Гэтэл дайн эхлэхээс өмнө түлшний үнэ тонн нь 831 ам.доллар байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн