ОХУ-ын Новосибирск мужийн шүүх дуунаас хурдан технологийг судалдаг хоёр эрдэмтнийг эх орноосоо урвасан хэргээр тус бүр 12.5 жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан Оросын Шинжлэх ухааны академийн (РАА) Сибирийн салбарын Христиановичийн нэрэмжит Онол ба Хэрэглээний механикийн хүрээлэнгийн (ITPM) судлаач, аэрогаздинамикийн лабораторийг үүсгэн байгуулагч Валерий Звегинцев болон Томскийн Политехникийн их сургуулийн дэд профессор, Звегинцевын байнгын хамтран зохиогчдын нэг Владислав Галкиныг яллажээ. Галкин мөн оны сүүлээр баривчлагдсан.
Шүүх тэдэнд ямар үндэслэлээр эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж байгааг тодорхой тайлбарлаагүй байна. Гэхдээ “ITPM”-ийн зүгээс Звегинцевийн оролцсон олон улсын судалгааны төслүүд, гадаадын бага хурал, алдартай шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүдтэй нь холбоотой байж болзошгүй гэж мэдэгджээ. Зарим мэдээллээр Ираны сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. .
Энэ хэрэг нь ОХУ-д эрдэмтдийн эсрэг явуулж буй илүү өргөн хүрээний шахалтын нэг хэсэг юм. Үүнээс өмнө мөн адил хүрээлэнгийн өөр нэг эрдэмтэн ижил төрлийн хэрэгт 15 жилийн хорих ял авч байсан.