COP17: Урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл, тайзны зохион байгуулалт, хөтөлбөртэй танилцлаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 7 дугаар сарын 17-ны өдөр яамны холбогдох удирдлагын хамт төслийн талбайд ажиллаж, Соёл, аялал жуулчлалын дэд хорооны чиг үүрэгт хамаарах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл, тайзны зохион байгуулалт, хөтөлбөрийн найруулгын явцтай танилцлаа.

Энэ үеэр дэд хороодын мэдээлэл солилцоо, ажлын уялдааг хангаж, нээлт, хаалтын ёслолын найруулгыг эцэслэн батлах, үйл ажиллагааны бэлтгэл болон нэгдсэн зохион байгуулалтад анхаарч ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.

Монгол Улсад анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хуралд 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд үндэсний соёлын өв, аялал жуулчлалыг олон улсад таниулах боломж юм.

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/ 

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн