Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.


Мөнгөн медаль

  • Ш.Ануп – Шинэ Эрин сургуулийн 10 дугаар ангийн сурагч

Хүрэл медаль

  • С.Сансармаа – Монгол Тэмүүлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч
  • Т.Буян-Амгалан – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Долоодугаар сарын 12–18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус олимпиадад 80 гаруй улсын 300 гаруй сурагч биологийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвараараа өрсөлджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн