И.Цэлмүүн өсвөрийн ААШТ-ий рапид төрлөөс хүрэл медаль хүртлээ

Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруудах тэмцээн Хятадын Шэнжэнь хотод болж байна.

28 дахь удаагийн тэмцээнд 32 орны 900 гаруй шатарчин зургаан насны ангилалд оюун ухаанаа уралдуулж эхэллээ. Манай улсаас 23 шатарчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Өчигдөр тус тэмцээний рапид төрлийн медальтнууд тодорчээ.

Манай улсаас өсвөрийн шатарчдын Улсын 4 удаагийн аварга, ДАШТ болон дэлхийн цомын хүрэл медальт, сурагчдын Азийн хошой аварга, “Сүү” ХК, “Босоо ноён” клубын тамирчин, кандитат мастер И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ. Охидын U12 насны ангилалд өрсөлдсөн тэрбээр долоон өргөөс зургаа хожиж, нэг хожигдсон амжилтаар хүрэл медалийн тавцанд зогсох эрхтэй болсон байна.

Өнөөдөр ААШТ-ий үндсэн буюу стандарт төрөл эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн