Монголын үндэсний бөхийн холбооны арав дахь удаагийн “Их Эе” хурал өчигдөр/2026.05.15/ боллоо. Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдав.
Хурлаар:
- МҮБХ-ны тэргүүний тайлан
- Хяналтын зөвлөлийн тайлан
- Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл
- МҮБХ-ны Дүрэм батлах
5. Бусад
- 5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах
- 5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх
- 5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.
- 5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх
6. Сонгууль:
- 6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
- 6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
- 6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
- 6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улмаар үндэсний бөхийн холбооны тэргүүнд Ц.Магалжав дахин өрсөлдөж, 100 хувийн саналаар улирав.
Энэ удаагийн “Их Эе” хуралд С.Мөнхбат, Ч.Санжаадамба, О.Хангай тэргүүтэй аваргууд ирж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, саналаа хэлэв. Мөн МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний ба олон улсын спортын арбитрын төлөөллүүд оролцож, бөхчүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
Энэ өдрийн гол үйл явдал нь хурал бус Н.Өсөхбаяртай холбоотой допингийн шийдвэр байсан гэхэд хилсдэхгүй. Бөхийн холбооны зүгээс ямартай ч спортын арбитрын шийдвэр учир дутагдалтай гэдгээ хэлсэн.





