БНСУ-ын цахим худалдааны экспорт 3 жил дараалан өсөв

Өмнөд Солонгосын хилийн чанадад борлуулж буй бараа бүтээгдэхүүний цахим борлуулалт 2025 онд дахин дээд амжилт тогтоожээ. Тус улсын хилийн чанад дахь цахим борлуулалтын хэмжээ гурав дахь жилдээ дараалан дээд амжилт тогтоогоод буй нь энэ юм.

Дата, статитистикийн яамнаас танилцуулсан мэдээллийг харвал, Өмнөд Солонгосын бизнесүүдийн хилийн чанад дахь цахим борлуулалт өнгөрсөн онд 3.02 их наяд вон буюу 2.09 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 16.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Дээр дурдсанчлан энэ үзүүлэлт 2023 оноос хойш тасралтгүй өсч байгаа аж.

Бүс нутгаар авч үзвэл, АНУ руу чиглэсэн цахим борлуулалт 26.3 хувиар, Хятад руу 10.9 хувиар өссөн байна. Эсрэгээрээ “ASEAN”-ы орнууд руу чиглэсэн борлуулалт 4.4 хувиар буурчээ.

Бараа бүтээгдэхүүний нэр төрлөөр авч үзвэл, хүнс, уух юмны борлуулалт 49.2 хувиар өсч, 112.9 тэрбум вон хүрсэн байна. Энэ нь 2017 оноос хойших хамгийн өндөр түвшин юм. Харин гоо сайхны бараа бүтээгдэхүүний борлуулалт 20.4 хувиар, уран бүтээлчдийн цомог зэрэг хөгжмийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт долоон хувиар өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн