ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ

ЦЮРИХ, 2026 оны есдүгээр сарын 4 /Kazinform/. Энэ оны 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 2 хүртэлх хугацаанд явагдсан хөлбөмбөгчдийн шилжилт хөдөлгөөний тайланг ФИФА нийтэлжээ. Энэхүү зуны солилцоо наймааны цонхоор хөл бөмбөгийн зах зээлд дээд амжилтууд бүртгэгдэж, ДАШТ-2026 нь хөлбөмбөгчдийн шилжилт хөдөлгөөнд ихээхэн нөлөөлсөн нь харагдлаа.

Тайланд дурдсанаар, ДАШТ-ий дараа 47 улсын 267 тоглогч клубээ сольсон бөгөөд транферүүдийн үнийн дүн 3.3 тэрбум долларт хүрчээ. Тэдгээр тоглогчдын дунд од тамирчид болон шинээр өөрийгөө харуулж чадсан залуус байна.  

Харин бүхэлдээ энэ оны хувьд эрэгтэйчүүдийн хөл бөмбөгт рекорд үзүүлэлтүүд бүртгэгджээ. Шилжилт хөдөлгөөнд зарцуулсан нийт мөнгөн дүн 9.89 тэрбум доллароос давсан бол олон улсын хэмжээнд хийгдсэн шилжилтүүдийн тоо 12 500-д хүрсэн байна. Шинээр тоглогчид авахын тулд Английн клубүүд 3.02 тэрбум доллар, Италийн клубүүд 1.1 тэрбум доллар, Испанийн клубүүд 940 сая доллар зарцуулсан бол Францын клубүүд хамгийн их буюу 1.7 тэрбум долларын орлого олжээ.  

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт ч мөн адил түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна. Олон улсын хэмжээнд 1406 удаагийн шилжилт явагдсан нь өмнөх оныхоос даруй 19.2 хувиар олон байгаа бөгөөд үнийн дүн нь 28.6 сая болж, өмнө оныхоос 2 дахин нэмэгджээ. Шинээр тоглогчид авахын тулд Английн клубүүд 8 сая доллар, Испанийн клубүүд 6.6 сая доллар, Германы клубүүд 4.9 сая доллар зарцуулсан бол Шведийн клубүүд хамгийн их буюу 4.2 сая долларын орлого олсон байна.

Эдгээр тоо баримт нь дэлхийн трансферийн зах зээлийн цар хүрээ болон ДАШТ-ий дараа хөлбөмбөгчдөд шинэ боломжууд нээгдсэнийг харууллаа.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн