АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден Хууль зүйн яамыг шүүхэд өгчээ. Тэрбээр “Promise Me, Dad: A Year of Hope, Hardship, and Purpose” дурсамж номоо Марк Звонитзертэй хамтран бичиж, 2017 онд хэвлэсэн байдаг. Энэ ажлын хүрээнд “ghostwriter” буюу Марк Звонитзертэй ярилцсан аудиог нь нийтэд дэлгэж байгаа гэж Хууль зүйн яамыг буруутгаж байна.
2024 онд консерватив чиглэлийн “The Heritage Foundation” байгууллага Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу хүсэлт гаргаж, Байдены аудио яриа болон холбогдох материалыг авахыг хүссэн. Гэвч Хууль зүйн яам тус материалыг олон нийтэд өгөхөөс татгалзаж, тэдгээр нь хуулиар хамгаалагдсан, ил болгох шаардлагагүй мэдээлэл гэж үзжээ.
Харин Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсний дараа Хууль зүйн яам өмнөх байр сууриа өөрчилсөн гэж Байдены өмгөөлөгч Эми Жеффресс гомдол гаргасан байна. Тодруулбал, Хууль зүйн яам эдгээр материалыг хязгаарлагдмал засвартайгаар “The Heritage Foundation”-ы нэхэмжлэл гаргагчид болон Конгресст зургаадугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх шийдвэр гаргажээ. “Америкийн иргэн бүр гэр орондоо ярьсан хувийн ярианыхаа нууцыг хадгалах эрхтэй” гэж Байдены өмгөөлөгч Эми Жеффрессийн нэхэмжлэлд дурдсан байна.