Иракын нийслэл Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам дроны халдлагад өртжээ. Аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр, Мягмар гаригт /2026.03.17/ Элчин сайдны яам руу дрон, пуужингаар халдаж, хэд хэдэн удаа дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. АНУ-ын Элчин сайдын яам Багдадын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо байрладаг. Халдлагаас болж агаарын довтолгооноос хамгаалах “C-RAM” систем идэвхжжээ.
Нийт долоон халдлага илэрснээс зургааг нь таслан зогсоожээ.
Энэ халдлагын дараа АНУ-ын Төрийн департмент дэлхий даяарх Элчин сайдын яамдууд, консулын газруудад хандан аюулгүй байдлын хяналт шалгалтыг хойшлуулалгүй хийхийг үүрэг болгов. Мөн аюулгүй байдлыг хангахтай холбоотой ямар арга хэмжээ авснаа эргээд аль болох хурдан мэдээлж, АНУ-ын иргэдэд шаардлагатай бол анхааруулга хүргэхийг үүрэгджээ. Ингэхдээ АНУ-ын Элчин сайдын яамд “давхар стандартгүй бодлого” баримталдаг гэдгийг онцлоод, чухал мэдээллийг энгийн иргэдэд нээлттэй байлгахыг сануулсан байна.