Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан TTS 2026 олон улсын конгресст Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүд 4 аман, 3 постер илтгэл хэлэлцүүлжээ. Тэд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хөгжүүлж буй туршлага, үр дүнгээ олон улсын мэргэжлийн хүрээнд танилцуулсан байна.

Энэ үеэр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг олон улсын түвшинд хүргэсэн хувь нэмрийг нь үнэлсэн хүндэт өргөмжлөлийг гардан авлаа.

Хүндэт өргөмжлөл гардуулах ёслол

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан LT Updates 2026 олон улсын хурлын үеэр УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Батсайхан “Heroes of Liver Transplantation” хүндэтгэлийг хүртэж, Монголын элэг шилжүүлэн суулгах салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээ олон улсын түвшинд үнэлүүлэв.

Гэрчилгээ

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд баяр хүргэе.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн