Хятадын дарга Ши Жиньпиний АНУ дахь айлчлалын үеэр талууд тариф бууруулах 30 тэрбум ам.долларын тохиролцоонд хүрчээ. Мөн хиймэл оюун ухааны асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр болов. Эдгээр нь айлчлалын үеэр талуудын тохиролцсон найман заалт бүхий зөвшилцөлд багтаж байгаа юм.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны худалдааны түр эвлэрэл арваннэгдүгээр сарын 10-наар дуусах байсан. Үүнийг талууд хоёр сараар сунгасан байсан бол өдгөө ийнхүү тарифын хөнгөлөлт нэмэгдэж байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Энэ нь илүү өргөн хүрээтэй худалдааны хэлэлцээр байгуулах нэмэлт хугацааг олгож байгаа” гэжээ.
Харин хиймэл оюун ухааны талаарх дараагийн шатны яриа хэлэлцээг арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөжээ. Мөн хиймэл оюун ухаантай холбоотой аливаа эрсдэлийн талаар мэдээлэл солилцох харилцаа холбооны суваг байгуулахаар болсныг Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Эх сурвалж: CNBC
