Англи vs Хорват: Европын “томчууд” дэлхийн аваргын тайзнаа

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Английн шигшээ баг дэлхийн аваргын аялалаа Златко Даличийн удирдсан Хорватын эсрэг тоглолтоор эхлүүлэх гэж байна.

Хэсгийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн

Англи, Хорватын шигшээ багууд L хэсэгт Гана болон Панамын хамт багтсан. Европын хоёр төлөөллийг хасагдах шатанд шалгарах гол фаворитууд гэж үзэж байгаа тул тэдний хоорондын тоглолт хэсгийн тэргүүн байрын хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой байж мэднэ.

Тэмцээний өмнөх форм

Хорватын шигшээ тэмцээний өмнө Словенийн эсрэг нөхөрсөг тоглолт хийж, хөгжөөн дэмжигчддээ олон аюултай довтолгоо, сонирхолтой төгсгөлийг бэлэглэсэн. Эхний үеийн төгсгөлд Лука Модрич торгуулийн талбайн гаднаас гоёмсог цохилтоор тооны харьцааг нээсэн ч хоёрдугаар үед Андраж Шпорар тэнцүүлсэн. Харин нэмэлт цагт Марио Пашалич хожлын гоолыг оруулснаар Хорват 2:1-ээр ялалт байгуулсан юм.

Харин Английн шигшээ сүүлийн нөхөрсөг тоглолтдоо Коста-Рикаг 3:0-ээр илүүрхэн буулгаж авсан. Деклан Райс, Энтони Гордон, Олли Уоткинс нар гоолдсон бөгөөд Нони Мадуэке боломжуудаа ашигласан бол гоолын зөрүү бүр ч өсөх байлаа.

Англичууд өшөөгөө авахыг хүсэж байна

Сүүлийн таван удаагийн учраандаа Английн шигшээ Хорватад ердөө нэг удаа ялагдсан. Гэвч тэр ялагдал нь англичуудын хувьд хамгийн хүнд дурсамжуудын нэг хэвээр үлджээ.

2018 оны дэлхийн аваргын хагас шигшээд Хорват нэмэлт цагт Английг 2:1-ээр буулган авч, аваргын төлөө тоглох мөрөөдлийг нь сүйрүүлсэн юм. Шийдвэрлэх мөч 109 дэх минутад тохиож, Марио Манжукич хожлын гоолыг оруулсан билээ.

Харри Кэйн, Жордан Пикфорд болон тухайн тоглолтод оролцсон бусад тоглогчид тэрхүү гашуун дурсамжийг сайн санаж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолтод илүү ач холбогдол өгөх нь дамжиггүй.

Модричийн дэлхийн аварга дахь сүүлчийн бүжиг

Хорватын ахлагч Лука Модрич дэлхийн аваргад тав дахь удаагаа оролцож байна. 40 нас хүрсэн ч тэрбээр гайхалтай формоо хадгалж, Златко Даличийн багийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгаа.

Гэхдээ агуу түүх бүхэн төгсгөлтэй. Дараагийн дэлхийн аварга болох 2030 он гэхэд Модрич 44 настай байх тул энэ тэмцээн түүний сүүлчийн дэлхийн аварга байх магадлал өндөр байна.

Тэрбээр Хорватын шигшээг түүхэн хоёр амжилтад хүргэсэн. 2018 онд мөнгөн медаль хүртэж, Катарт болсон дэлхийн аваргаар хүрэл медалийн эзэн болсон билээ.

Английн довтолгооны асуудал, Хорватын тактикийн туршилт

Английн баруун жигүүрийн довтлогч Букайо Сака шөрмөсний зовиуртай хэвээр байгаа. Тэрбээр Хорватын эсрэг тоглолтыг гараанд эхлүүлэх төлөвтэй ч тоглох хугацааг нь хязгаарлаж магадгүй.

Мөн Английн довтолгооны нэг асуудал нь Харри Кэйнээс хэт хамааралтай байгаа явдал. Хэрэв Хорватын хамгаалалт Английн гол одыг үр дүнтэй зогсоож чадвал Томас Тухелийн баг цэвэр гоолын боломж бүтээхэд хүндрэлтэй байж мэднэ.

Нөгөө талаас Златко Далич Английн эсрэг тоглолтод 3-4-2-1 схем ашиглах боломжийг судалж байгаа аж. Тэрбээр энэ хувилбарыг Бельгийн эсрэг нөхөрсөг тоглолтод туршсан бөгөөд гурван төвийн хамгаалагчтай эрсдэлтэй хувилбарыг сонгох уу, эсвэл уламжлалт дөрвөн хамгаалагчтай тоглолтоо үргэлжлүүлэх үү гэдэг нь гол асуулт хэвээр байна.

Хэн фаворит вэ?

1xBet-ийн шинжээчид Английн шигшээг энэ тоглолтын фаворит гэж үзэж байна. Учир нь Английн бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн олонх нь багтдаг бөгөөд тэдний ихэнх нь карьерынхаа оргил үедээ тоглож байна. Харин Хорватын гол тоглогчид олон улсын замналынхаа төгсгөлийн шатанд ирээд байгаа билээ.

Англи – Хорватын тоглолт Монголын цагаар зургадугаар сарын 18-ны 04:00 цагт Техас мужийн “AT&T Stadium”-д эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн