МАДРИД, 2026 оны есдүгээр сарын 14 /ТАСС/. Испанийн аварга шалгаруулах тэмцээний V тойргийн тоглолтод “Барселона” баг “Леванте” багийг талбайд нь 4:2 харьцаагаар хожлоо.

Хожсон багийн Хави Эспарт (5 дахь минут), Ламин Ямал (19, 48, пенальти), Карим Адейеми (90+3) нар гоол оруулсан бол “Леванте”-гийн Иван Ромеро (79), Рохер Бруге (88) нар гоолдлоо. Нийт 5 тоглолтод Ямал 6 гоол оруулснаар бусад гурван тоглогчийн хамтаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.

“Барселона” баг 5 тоглолтод дараалан хожиж, 15 оноотой болсноор Ла Лигийн тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна. Дараагийн тойрогт барселоначууд 16-ны өдөр өөрийн талбайд “Расинг” багтай тоглоно.

“Леванте” баг 5 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 13 дугаарт бичигдэж байгаа бөгөөд 16-ны өдөр өөрийн талбайд “Атлетика” багийг хүлээн авна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн