“Улаанбаатар 2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2026 оны 3-р сарын 30 – 4-р сарын 10-ны өдрүүдэд Аса Аренад болноАзийн шилдэг боксчид нэг дор цугларч, хүч чадал, ур чадвар, тэсвэр хатуужлын дээд түвшнийг харуулах гэж байна. Дэлхийн түвшний ширүүн тулаанууд, аваргын төлөөх өрсөлдөөн, үзэгч таныг догдлуулах мөчүүдийг “Улаанбаатар 2026” — Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мэдрэх боломжтой.
Боксын спорт сонирхогч та бүхнийг энэхүү гайхалтай тэмцээнийг дэргэдээс нь үзэхийг урьж байна!