Украины арми Оросын цэргийн үйлдвэрүүдэд цохилт өгчээ

Украины арми Ульяновск, Новгород дахь Оросын цэргийн хоёр үйлдвэр болон ачаа тээврийн онгоцнуудад цохилт өгчээ. Тодруулбал, Ульяновск дахь Оросын нэгдсэн нисэх онгоцны корпорацийн нэг хэсэг болох “Авиастар” үйлдвэр гуравдугаар сарын 16-нд цохилтод өртөөд байна. “Авиастар”  нь “Ilyushin-76MD-90A” цэргийн онгоц болон “Ilyushin-78M-90A” түлш цэнэглэгч онгоцнуудыг үйлдвэрлэдэг. Мөн “Ruslan” ачаа тээврийн онгоцны засвар үйлчилгээг хариуцдаг. Тус үйлдвэр нь Украины хилээс 800 км зайд оршино.

“Авиастар”-ын цохилтын маргааш Новгород дахь нисэх онгоцны засвар үйлчилгээний 123 дугаар үйлдвэрийг Украин онилжээ. Тус үйлдвэр нь “Ilyushin-76”, “Ilyushin-78”, “L-410” зэрэг хүнд даацын тээврийн онгоцуудыг засварлаж, орчин үеийн болгож өөрчилдөг.

Энэ мэт байг онилох нь Оросын байлдааны бэлэн онгоцтой байх чадавхийг эрс бууруулна гэж Украины нисгэгчгүй нисэх онгоцны хүчин “Х” хаягаараа жиргэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн