Шар усны үерт 5000 гаруй айл өрх өртөх эрсдэлтэй байна

Хаврын шар усны үерт 10 аймагт 3789, нийслэлийн 7 дүүрэгт 1216 айл өрх, улсын хэмжээнд нийт 5005 айл өрх өртөх эрсдэлтэйг ОБЕГ мэдээлэв.

Цаг агаар огцом дулаарч, энэ сард сарын дундаж агаарын температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй тул шар усны үерийн түвшин нэмэгдэх магадлалтайг анхаарууллаа.

Хаврын шар усны үерийн аюулд өртөх, эмзэг байдлын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн 330 сумаас 6-г маш их, 20-ийг их, 92-ыг дунд, 212-ыг нь бага, маш бага гэж гаргажээ. Нийслэлийн 9 дүүргээс Сонгинохайрхан маш их эрсдэлтэй бол 4 дүүрэг дунд, 4 нь бага, маш бага гэж үнэлэгдсэн байна.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу хийсэн үнэлгээг ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ХББОСЯ, ЦУОШГ, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Усны газар, геодези усны барилга байгууламжийн газар, ШУА-ын Газар зүй, гео-экологийн хүрээлэн хамтран хийжээ. 

Шар усны үерт 5000 гаруй айл өрх өртөх эрсдэлтэй байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн