ӨНӨӨДӨР: Уран бүтээлч Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар”  үзэсгэлэн гарч байна

-Өнөөдөр болох үйл явдал- 

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 10 //. 

09:30 цагт: “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” үйл ажиллагаа Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болж байна.

18:10 цагт:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно. 

– “Tourism week-2026” үндэсний чуулганг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. 

-“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “Алтайн венера” гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна. 

-Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан “8-ны цэцэгс” үзэсгэлэн “Норпэй арт галерей”-д энэ сарын 13-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл  гарна.

-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.

-Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл “Монгол арт галлерей”-д гарна.

-“Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 16-ныг хүртэл гарна.  

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Япон улсын Токио хотноо хоол хүнс, ундааны олон улсын “Foodex Japan 2026” үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулна. 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Орон нутагт:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний танхимд “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуй” “NON SHEP” төслийн талаар танилцуулга болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн