Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 6 //. Манай орны ихэнх нутгаар цаг агаар өнөөдөр тогтуун байх талаар ЦУОШГ-аас мэдээлэв.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -9-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0+5 градус дулаан, бусад нутгаар -1-6 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн