Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтнуудын 41 хувь нь эмэгтэй байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 ажээ.
Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай буурал байна. Өнгөрсөн онд төрсөн хүүхүүдийн 48.3 хувь нь охин байсан бөгөөд 3.5 сая хүн амын 50–51 хувь нь буюу 1.74 сая нь эмэгтэй юм.

