Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо

Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн улсын албанд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн талаар нэгдсэн ойлголт мэдээлэл, бэлтгэл ажлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг холбогдох мэдээллийг өгч, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж “Команд штабын сургуулийн зохион байгуулалт, анхаарах асуудал”, тус газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтан-Очир “Сургуулийн бэлтгэл ажлыг хангах асуудал”  сэдвийн хүрээнд танилцуулга хийж, мэдээлэл солилцлоо. 

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо

Уулзалтад Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төр, захиргааны байгууллага, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн  хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцлоо.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн