Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөө, үүргийн талаарх мэдлэг, ойлголтыг зөвхөн нийгмийн ухааны хичээлээр бус, бусад хичээлтэй уялдуулан олгох зорилготой “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршиж байна.
Энэ хүрээнд аймаг, нийслэлийн зургаан сургуулийн 30 багш Улаанбаатар хотноо сургалтад хамрагдаж байна. Тэд гарын авлагыг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хичээл хоорондын уялдааг хангах арга зүйн талаар санал солилцож, туршлага, мэдлэгээ хуваалцаж байгаа юм.
Сайд туршигч багш нартай уулзав
Сургалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан гарын авлагыг туршигч багш нарыг хүлээн авч уулзаж, хүний эрхийн боловсролыг сургуулийн орчинд төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцоллоо. Сайд саяхан төрөлжсөн ахлах сургуулийн загварын ач холбогдлын талаар ч байр сууриа илэрхийлж байсан.
Тэрбээр “Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, мэдрэмжийг сургуулийн ахлах ангиас нь эхлэн хүүхдүүдэд зааж, төлөвшүүлэх ёстой. XXI зууны иргэдэд академик мэдлэг биш, асуудлыг тунгаан бодох, шүүн хэлэлцэх, эргэцүүлэх чадвар маш чухал байна. Үндсэн хуульд заасан хүний 18 эрхийг мэдэрч, ойлгож, энэ хэрээрээ хүмүүжиж, төлөвшин хариуцлагатай иргэн болох учиртай. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх ёстой. Сурагчдад хүний эрхийн талаарх ойлголтыг лекцээр бус хэлэлцүүлэг, баримт, шинжилгээ, нотолгоонд үндэслэн хүргэвэл хүүхдийн тунгаан бодох, бусдыг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хичээлийн явцад хүүхдээ ажиглаж, бүтээлч, судлаач багш байхыг хүсэж байна” хэмээв.
Сургуулийн орчныг эрүүл, аюулгүй болгох ажил
Уулзалтын үеэр сайд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар ч дурдсан. Тэрбээр хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламжтай болгосон нь хүүхэд бүрийг эрүүл орчинд суралцах нөхцөлөөр хангаж буй чухал алхам гэдгийг онцлов.
Боловсролын яам “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлогын хүрээнд эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийн (ЭНХАУС) шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, сурагчдад өдөр бүр “Нэг аяга сүү”, “Амин ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Ийнхүү хүний эрхийн боловсролыг хичээл хоорондын уялдаатай олгохын зэрэгцээ хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд суралцуулах нөхцөлийг бүрдүүлэх нь хариуцлагатай, эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг иргэн төлөвшүүлэхэд чиглэж байна.

Обучение правам человека в старших классах важно. Надеюсь, это станет системной практикой.
Сайд багш нарыг хүлээн авсан нь дэмжлэг үзүүлж байгааг харуулж байна.
Туршилт амжилттай болвол улс даяар нэвтрүүлэх боломжтой юу?
Хүний эрхийн боловсролыг сурагчдад олгох нь маш чухал. Энэ гарын авлага сайн санаа байна.
Багш нарыг сургаж байгаа нь зөв алхам. Хүүхдүүдэд эртнээс эрхийн мэдлэг өгөх хэрэгтэй.
“Бидний эрх-Бидний амьдралд” нэртэй гарын авлага сонирхолтой. Туршилт амжилттай болно гэж найдаж байна.
30 багш сургалтад хамрагдаж байгаа нь сайн эхлэл. Цаашид өргөжүүлэх хэрэгтэй.
Хичээлтэй уялдуулан заах нь үр дүнтэй байх болно.
Providing human rights education to students is essential for a better society. Great initiative.
Энэ хөтөлбөр хүүхдүүдийн ухамсарыг дээшлүүлэхэд тусална.
Гарын авлагыг туршиж байгаа нь зөв. Багш нарын бэлтгэл чухал.
Хүний эрхийн боловсрол бусад хичээлтэй холбоотой байх нь сайн.
Сурагчдад эртнээс эрхийн мэдлэг өгөх нь ирээдүйд ач холбогдолтой.
Энэ санаачилга дэмжих ёстой. Боловсролын системд хэрэгтэй.
30 багш хангалтгүй ч эхлэл сайн. Өргөжүүлэх хэрэгтэй.
Гарын авлагаар дамжуулан заах нь практик арга.
Хүний эрх бол суурь мэдлэг. Сургуульд заах нь зөв.
Багш нарын сургалт амжилттай болно гэж найдаж байна.
Энэ төсөл хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлнэ.
Хичээлтэй уялдуулах нь сайн арга. Дэмжиж байна.
Гарын авлагыг турших нь зөв алхам. Үр дүн хүлээгэж байна.
Хүний эрхийн боловсрол олгох нь нийгэмд чухал.
Энэ санаачилга багш, сурагчдад аль алинд нь ач холбогдолтой.
Сургалтад хамрагдсан багш нар дараа нь илүү сайн заана.
Гарын авлага нь амьдралтай холбоотой байх нь сайн.