Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр арван нэгдүгээр сарын 3-нд Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам нутаг, хүн амын тархмал суурьшилтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай нисдэг тэрэг, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон төслийн санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн эхний шат 2020–2023 онд хэрэгжиж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, дөрвөн нисдэг тэрэг, гал түймэр унтраах зориулалтын 42 автомашин нийлүүлж, нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэсэн. Хоёрдугаар шат 2024–2027 онд хэрэгжиж байна. Төслийн хугацаанд агаараас эрэн хайх, аврах болон эмнэлгийн тусламжийн нислэгээр 212 шуурхай дуудлагад ажиллаж, 281 иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Гуравдугаар шат хэрэгжсэнээр гамшиг, ослын голомтод хүрэх хугацаа богиносож, алслагдсан бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломж нэмэгдэх юм.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, санхүүжилтийн шат дараатай, бие даасан тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд улсын төсвөөс бусад боломжит эх үүсвэрийг ашиглан гамшгаас хамгаалах салбарын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

“Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссон өмнөх хоёр шатны төслийн үр дүнг өндрөөр үнэлж, гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцэх 29

29 сэтгэгдэл “Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо”-д
  1. Агаараас эрэн хайх ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь чухал алхам юм.

  2. Энэ чиглэлээр санал солилцсон нь сайн хэрэг. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

  3. Францын компанитай хамтран ажиллах нь агаарын аврах ажиллагаанд шинэ техник оруулж ирнэ гэж найдаж байна.

  4. Онцгой байдлын байгууллагад агаараас хайх анги чухал. Энэ уулзалт үр дүнтэй болсон гэж үнэлж байна.

  5. Геликоптерийн техник шинэчлэхэд хөрөнгө хэрхэн шийдэх вэ? Олон улсын туршлага хэрэгтэй.

  6. Агаараас эрэн хайх ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зөв. Аврах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

  7. Энэ чиглэлээр санал солилцсон нь сайн. Хэрэгжилт чухал.

  8. Эрэн хайх ангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хэрэгтэй гэж бодож байна.

  9. Төмөрбаатар хэлэхдээ:

    Агаараас эрэн хайх ажиллагааг өргөжүүлэх нь зөв. Гэхдээ мэргэжилтэн бэлтгэхэд хэр хугацаа орно?

  10. Францын туршлагаас суралцах нь хэрэгтэй. Геликоптер ашиглах нь уулархаг нутагт чухал.

  11. Онцгой байдлын байгууллагад техник шинэчлэл хэрэгтэй байсан. Энэ уулзалт цаг үеэ олсон.

  12. Аврах ажиллагаанд оролцох хүмүүсийн бэлтгэл ямар байгаа вэ?

  13. Агаараас эрэн хайх ажиллагааг өргөжүүлснээр уулархаг нутагт төөрсөн хүмүүсийг илүү хурдан олох боломж нээгдэнэ. Гэхдээ тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр зэрэг бэлэн бэ?

  14. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Олон улсын хамтын ажиллагаа энэ чиглэлээр чухал.

  15. Шадар сайдын санаачилга зөв. Цаашид тоног төхөөрөмж хэзээ ирэх вэ?

  16. Ийм техник Монголд байх нь иргэдийн аюулгүй байдалд нэмэр болно.

  17. Эрдэнэбилэг хэлэхдээ:

    Геликоптерийн засвар үйлчилгээ хэрхэн зохион байгуулагдах вэ?

  18. Энэ чиглэлээр санал солилцсон нь сайн. Хэрэгжилт чухал.

  19. Номин-Эрдэнэ хэлэхдээ:

    Агаарын эрэн хайх анги өргөжих нь сайн мэдээ биш ч хэрэгтэй алхам.

  20. Даваасүрэн хэлэхдээ:

    Францын компанитай гэрээ хийх үү, эсвэл зөвлөгөө авахаар л уулзсан уу?

  21. Уулзалт үр дүнтэй болсон гэж найдаж байна.

  22. International cooperation on search and rescue is important for remote areas.

  23. Онцгой байдлын ажилтнуудад шинэ техник хэрэгтэй байсан.

  24. Энэ чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах вэ гэж асуумаар байна.

  25. Аврах ажиллагааг сайжруулах нь зөв шийдвэр.

  26. Болдбаатар хэлэхдээ:

    Геликоптер ашиглах нь цаг хэмнэнэ.

  27. Олон улсын туршлагаас суралцах хэрэгтэй.

  28. Шадар сайдын уулзалт цаг үеэ олсон гэж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх