ЛОНДОН, 2026 оны аравдугаар сарын 21 /Kazinform/. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, тус улсын засгийн газрын зээлийн нийт хэмжээ 3005 их наяд фунт стерлингт /4 их наяд ам.доллар/ хүрсэн байна. Энэ тухай The Telegraph сонинд мэдээлснийг Kazinform агентлаг эш татан дамжууллаа.

Их Британийн улсын өр таамаглаж байснаас илүү хурдан өсөж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг британи өрхөд 100 мянга гаруй фунт стерлингийн өр ногдож байна. Зөвхөн есдүгээр сард гэхэд засгийн газар 10.9 тэрбум фунт стерлингийг өрийн хүүг төлөхөд зарцуулжээ. Энэ бол 1997 онд статистик мэдээллийг нийтэлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Татварын орлого ба төсвийн зардлын зөрүүг нөхөхийн тулд Сангийн сайд Жон Хили есдүгээр сард 24.5 их наяд фунт стерлингийн зээл авсан байна. Энэ нь “төсвийн сахилга батыг хатуу сахина” гэж амлаж байсан түүний хувьд багагүй хүндрэл учруулж байгаа юм.

Ерөнхий сайд Энди Бернэм хэлэхдээ, төсвийг бүрдүүлэхийн тулд “амаргүй шийдвэр гаргаж магадгүй” гэж анхааруулж байв. Харин Жон Хили эрчимтэй өсөж буй нийгмийн халамжийн зардлыг бууруулах бодолгүй байгаа бололтой. Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаагийн улмаас хүнд байдалд орсон өрхүүдийг дэмжих шинэ багц арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд тэрбээр татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Ташрамд дурдахад, дэлхийн улсуудын өрийн хэмжээ тэдгээрийн нийт ДНБ-ээс давсан тухай Олоун улсын валютын сан анхааруулж байсан юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх