ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 20 /Kazinform/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск ирэх онд тус улсын хүүхэд бүрд өөрийн эзэмшдэг “SpaceX” компанийнхаа нэгж хувьцааг бэлэглэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

И.Маск компаниудынхаа хөрөнгийг тараах энэхүү аян нь “цаашид хэрэгжүүлэх олон ажлын эхнийх нь байх болно” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна. “Ирэх онд би Америкийн хүүхэд бүрд “SpaceX” компанийнхаа нэгж хувьцааг бэлэглэнэ. Энэ бол олон үйл ажиллагааны эхнийх нь байх болно” гэж тэрбээр “Х” нийгмийн сүлжээнд бичжээ.

Тэрбээр хувьцааг хэрхэн хуваарилахаа тодорхой дурдаагүй байна. Гэхдээ “New York Post” сонинд мэдээлснээр, И.Маск хүүхдүүдэд зориулсан татварын хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын шинэ данс болох Цагаан ордноос хэрэгжүүлж буй “Трампын данс” (Trump Accounts) хөтөлбөрт хөрөнгө хандивлахаар төлөвлөж байгаа бололтой. Энэхүү дансыг 2025 оны нэгдүгээр сараас 2028 оны эцэс хүртэлх хугацаанд АНУ-д төрсөн хүүхдүүд нээлгэх эрхтэй юм.

Одоогоор АНУ-ын 70 орчим сая хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаад байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Татварын ерөнхий газрын дарга Фрэнк Бизиньяно, “Dell Technologies” компанийн удирдлагууд бөгөөд буяны үйлстнүүд болох Майкл, Сьюзан Делл нар, мөн “Altimeter Capital” хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Брэд Герстнер нар татварын хөнгөлөлттэй энэхүү хөтөлбөрт “түүхэн хэмжээний хандив” өргөсөн тухай Цагаан ордон энэ сарын эхээр  мэдээлжээ.

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэхээр төлөвлөж байна”-д
  1. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Илон Маск хүүхдүүдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэх гэж байгаа нь үнэхээр сонирхолтой санаа байна. Ирээдүйд тэдэнд хөрөнгө оруулалтын боломж нээгдэх болов уу.

  2. Сарангэрэл хэлэхдээ:

    Америкийн бүх хүүхдэд нэгж хувьцаа өгөх нь том алхам. Гэхдээ хэрхэн хуваарилах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

  3. Giving every American child a share of SpaceX is an ambitious idea. It could encourage more people to get interested in investing from a young age.

  4. Энэ мэдээ сонсчихоод гайхсан. Маск үнэхээр том зүйл хийх гэж байгаа юм байна. 😊

  5. Хүүхдүүдэд хувьцаа бэлэглэх нь тэднийг санхүүгийн мэдлэгтэй болгоход тустай байж магадгүй.

  6. Трампын данстай холбоотой гэж байгаа нь сонирхолтой. Хэрхэн хэрэгжих вэ гэдгийг харах хэрэгтэй.

  7. This could be a great way to build wealth for the next generation. I wonder how the distribution will actually work.

  8. Ийм өгөөмөр бэлэг өгөх нь сайхан. Гэхдээ SpaceX-ийн үнэ цэнэ өсөх эсэх нь чухал.

  9. Мэдээ уншаад баярласан. Хүүхдүүдэд ирээдүйд нэмэлт хөрөнгө байх боломжтой болж байна. 👍

  10. Маск олон ажлын эхнийх нь гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Дараа нь юу хийх вэ?

  11. АНУ-ын 70 сая хүүхэд хамрагдаад байна гэж байгаа. Энэ том тоо.

  12. Musk’s plan to gift shares is innovative. It ties into broader economic policies.

  13. Энэ нь хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгөтэй болоход туслах сайхан санаа.

  14. Хэрхэн яг хэрэгжих вэ гэдгийг хүлээх хэрэгтэй. Гэхдээ санаа нь сайн.

  15. Ийм мэдээ гарах нь баяртай. Маск үнэхээр өөрөөр бодож байна.

  16. An interesting approach to wealth distribution through shares. Let’s see if it materializes.

  17. SpaceX-ийн хувьцаа хүүхдүүдэд очих нь тэднийг сансарын салбарт сонирхуулж магадгүй.

  18. Сайн мэдээ байна. Ирээдүйд олон хүүхэд хөрөнгө оруулагч болох боломжтой.

Сэтгэгдэл үлдээх