Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Их Британийн Барклэйс банкны Хөрөнгө оруулалтын банкны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Саурав Мишра болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчин болон зах зээлийн боломжийн талаар ярилцлаа. Монголбанк банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулав.

Гадаадын банк Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл солилцов. Барклэйс банкны төлөөлөгчид Монголын банк, санхүүгийн салбар, хувийн секторын нөхцөл байдал, зохицуулалтын талаар сонирхож байгаагаа илэрхийлэв.

Талууд туршлага солилцож, цаашид хамтын ажиллагааны боломжийг судлахын ач холбогдлыг онцлов.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх