Олон улсын валютын сан сүүлийн тайландаа 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.1 хувь болгон ахиулсан байна. Өмнөх долоодугаар сарын таамгаас 0.1 нэгж хувиар өндөр гарсныг хиймэл оюуны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбон тайлбарлав.

Геополитикийн хурцадмал байдал болон технологийн салбарын өрсөлдөөн дэлхийн эдийн засагт хуваагдал үүсгэх эрсдэлтэй хэвээр байгааг сан анхааруулжээ. Ойрх Дорнодын мөргөлдөөн, худалдааны харилцааны хурцадмал байдал ч үргэлжилсээр байна.

АНУ-ын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх таамаг хэвээр үлдсэн бол Евро бүсийн өсөлтийг 1.1 хувь болгон 0.2 нэгж хувиар ахиулжээ. Дэлхийн өсөлтийн 95 хувийг 32 улсын эдийн засаг бүрдүүлж байгаа бөгөөд нийт улс орнуудын 47 орчим хувийн таамгийг бууруулсан байна.

Өсөлт улс орнуудын хооронд дахин хуваарилагдаж буйг онцолсон. Дайны улмаас нийлүүлэлт тасалдах эрсдэл болон хиймэл оюунтай холбоотой эрэлт гол нөлөөлөл болж байна. Засгийн газрууд өрийн ачаалал ихтэй нөхцөлд төсвийн нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх