Олон улсын валютын сан сүүлийн тайландаа 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.1 хувь болгон ахиулсан байна. Өмнөх долоодугаар сарын таамгаас 0.1 нэгж хувиар өндөр гарсныг хиймэл оюуны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбон тайлбарлав.
Геополитикийн хурцадмал байдал болон технологийн салбарын өрсөлдөөн дэлхийн эдийн засагт хуваагдал үүсгэх эрсдэлтэй хэвээр байгааг сан анхааруулжээ. Ойрх Дорнодын мөргөлдөөн, худалдааны харилцааны хурцадмал байдал ч үргэлжилсээр байна.
АНУ-ын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх таамаг хэвээр үлдсэн бол Евро бүсийн өсөлтийг 1.1 хувь болгон 0.2 нэгж хувиар ахиулжээ. Дэлхийн өсөлтийн 95 хувийг 32 улсын эдийн засаг бүрдүүлж байгаа бөгөөд нийт улс орнуудын 47 орчим хувийн таамгийг бууруулсан байна.
Өсөлт улс орнуудын хооронд дахин хуваарилагдаж буйг онцолсон. Дайны улмаас нийлүүлэлт тасалдах эрсдэл болон хиймэл оюунтай холбоотой эрэлт гол нөлөөлөл болж байна. Засгийн газрууд өрийн ачаалал ихтэй нөхцөлд төсвийн нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэжээ.

3.1 хувь бол бага өсөлт. Монголд яаж нөлөөлөх вэ?
Хиймэл оюуны хөрөнгө оруулалт өсөлтийг түлхэж байгаа юм байна.
0.1 нэгжээр ахиулсан нь том өөрчлөлт биш. Гэхдээ чиг нь эерэг.
Геополитик эрсдэл хэвээрээ. Таамаг өөрчлөгдөж болно.
Дэлхийн өсөлт тогтвортой байвал манай экспортт сайн.
ОУВС-ийн таамаг байнга шинэчлэгддэг. Дараагийн тайланг хүлээе.
3.1% is modest but better than a cut.
AI investment is carrying a lot of this growth forecast.
Geopolitical risks are still the main downside.
IMF上调2026年全球增长至3.1%,幅度不大。
人工智能投资是这次上调的主要原因。
地缘风险仍在,预测随时可能调整。
Манай инфляц өндөр байхад дэлхийн өсөлт тийм ч их тус болохгүй.
Тоо бага ч гэсэн буураагүй нь сайн. 👍
Экспорт, уул уурхайд нөлөө нь илүү сонирхолтой.
Тайланг бүтнээр нь уншмаар байна.