10-р сарын 1-13-ны хооронд Монгол Улсад 24 мянга 277 тонн АИ-92 автобензин импортолсон. Сүүлийн хоёр хоногт 11 мянган тонн орж ирсэн нь нийлүүлэлтийг сайжруулж байна.
АҮЭБЯ-ны мэдээлснээр өчигдөр Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад 1500 тонн, орон нутгийн 109 станцад 1175 тонн нийлүүлсэн.
Нийлүүлэлт тасалдсанаас үнэ литр тутамд 560 төгрөгөөр нэмэгдэж, зарим станцад 3600 төгрөгт хүрсэн. Ойрын хугацаанд түгээлт хэвийн түвшинд хүрнэ гэж үзэж байна. ОХУ-ын үйлдвэрүүдийн нөхцөл байдал нийлүүлэлтэд нөлөөлсөн.
