Олон улсын шатрын холбооны Зөвлөл 2026 оны гуравдугаар хурлаараа Монголын шатарчдад шинэ цол олгох шийдвэр гаргалаа. Б.Мөнгөнзул их мастерын болзлыг албан ёсоор хангаж, улсын найм дахь эмэгтэй их мастер болов.

Мөн Б.Ану, Д.Энхсайхан, Г.Гүнбаяр, С.Гаяр нар FIDE Arbiter буюу олон улсын шүүгчийн цол авсан байна. Сүхбаатарын Ган-Эрдэнэ Олон улсын шүүгч цолыг хамгийн залуу хүртсэн монгол болжээ.

Б.Мөнгөнзул их мастерын шаардлагыг өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд биелүүлсэн. Тэрбээр 2022 онд эмэгтэй их мастер болсон Т.Мөнхзулаас хойш дөрвөн жилийн дараа энэ цолыг авч байна. Монголын өсвөрийн шатарчид ч олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн