Африкийн Гран-Приг 2030-аад оны эхээр Формула-1 уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуанлид оруулахаар шийдвэрлэжээ.

Зохион байгуулагчдын мэдэгдэлд дурдсанаар, Формула-1 уралдаан 1993 оноос хойш анх удаагаа Африк тивд эргэн ирэх гэж байна. Руанда улстай байгуулсан 10 жилийн хугацаатай гэрээний дагуу тус улсын Бугесера бүс нутагт уралдааны замыг барих бөгөөд 2030-аад оны эхээр ашиглалтад орох ажээ.

Одоогоос 33 жилийн өмнө Өмнөд Африкт Формула-1 уралдаан болж байсан бөгөөд Францын уралдаанч Ален Прост Бразилын тамирчин Айртон Сенаг гүйцэж түрүүлж байв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх