Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн баригдах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн явцыг шалгалаа. Бүтээн байгуулалтыг түргэтгэж, гэрээ хэлэлцээрийг арваннэгдүгээр сард багтаан дуусгахыг үүрэг болгов.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс гаргах төлөвлөгөөтэй. Техник-эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны үнэлгээ аль хэдийн батлагдсан байна.

Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авчээ. 2027 онд бүрэн дуусгах зорилттой ажиллаж байна. Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийг эрчимжүүлж, Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн.

Зэс боловсруулах хүчин чадал нэмэгдэх нь экспортын нэмүү өртгийг өсгөх, ажлын байр бий болгоход чиглэнэ. “Оюут” дэд станц 140 гаруй сумын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн