Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг 2026 оны аравдугаар сарын 11-нд ашиглалтад орууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нээлтэд оролцов.
“Монголын төмөр зам” ТӨХК үндэсний аж ахуйн нэгжүүд, 4000 орчим инженер техникийн ажилтны хүчээр нэг жил хагасын хугацаанд барьсан. Төслийн хүрээнд 33 сая шоо метр газар шорооны ажил, 1279 метр гүүрэн байгууламж, 127 төмөр бетон хоолой хийгдсэн.
Шинэ зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэнэ. Жилд 20-25 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолсон. Хотын авто замын түгжрэлийг бууруулж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой.
Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон. Туул гол дээгүүр 476 метр урт, 176 метр өндөр гүүр барьсан нь дотоодын хамгийн томд тооцогдож байна.
