Японы Сангийн сайд Сацүки Катаяма долдугаар сард Күмамото мужид болсон 7.1 магнитудын газар хөдлөлтийн улмаас хохирол амссан аж ахуйн нэгжүүдийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх 50 тэрбум иенийн хөрөнгийн сан байгуулах болсныг мэдэгдлээ. Төр, хувийн хэвшлийн хамтарсан уг сангаар гамшгийн өмнөх өр төлбөр болон сэргээн босголтын санхүүжилтийн хэрэгцээг шийдвэрлэхэд тусална.

“Санхүүжилтийн хэрэгцээ болон өрийн дарамтыг шийдвэрлэхийн тулд бид боломжтой бүх арга хэмжээг авна” гэж Катаяма хэлжээ. Санг Японы Бүс нутгийн эдийн засгийг сэргээх корпораци болон бусад байгууллага санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Күмамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас 38 хүн амиа алдаж, 75 мянга гаруй орон сууц эвдэрч сүйдсэн юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн