2026 оны 9-р сарын 30-ны байдлаар Монгол Улсад 841 мянга 506 гадаадын жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 238 мянга 519-өөр буюу 39.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Зөвхөн 9-р сард дангаараа 107 мянга 233 жуулчин ирсэн бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж байна. Хамгийн өндөр урсгал 8-р сард бүртгэгдсэн байна.
Аялал жуулчлалын салбар өсөлтөө хадгалж байгаа ч түлшний хязгаарлалт зарим үйл ажиллагаанд нөлөөлж байгааг салбарынхан хэлж байна. Жилийн зорилтоор нэг сая жуулчин хүлээн авахыг төлөвлөжээ.
