Хүрэн баавгай. Энэ зураг Хэнтий, Архангайн тохиолдол биш. Зургийн эх: Wikimedia Commons, CC BY-SA 4.0.

Хэнтий аймагт наймдугаар сарын сүүлээс хойш баавгай харагдсан 192 орчим тохиолдол бүртгэгдсэн гэж аймгийн байгаль орчны газар мэдээлсэн. Архангайн Хайрхан суманд баавгай хоёр нохой шархдуулж, найман ямаа идсэн.

Сэлэнгийн Түшиг суманд найман үхэр, нэг тугал хорогдсон тухай мэдээ байна. Улаанбаатарын орчимд ч харагдсан тухай иргэд ярьж, албаныхан анхааруулсан. Өмнө нь суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгайг барьж шилжүүлэх тухай мэдээ гарч байсан.

Хэрэв баавгай гэр, хашаа, хороололд орж ирвэл ойртож болохгүй. Гүйж болохгүй. Хоол, хог, малын сэг зэмийг ил орхиж болохгүй. Хүүхэд, нохойг гадаа үлдээлгүй, орон нутгийн цагдаа, байгаль орчны албанд мэдэгдэнэ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн