Монголын хөрөнгийн бирж дээр 2026 оны аравдугаар сарын 1-нд нийт 6,390,931,492 төгрөгийн арилжаа болов.
Энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 846,633 ширхэг хувьцаа 659,927,746 төгрөгөөр арилжаалагдлаа. Үүнээс 25 компанийн ханш өсөж, 17 компанийнх буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байв.
Хамгийн өндөр өсөлтийг Эрдэнэт авто зам ХК (EAZ, +14.92 хувь), Улаанбаатар БҮК ХК (BUK, +8 хувь), ЛэндМН ББСБ ХК (LEND, +3.53 хувь) үзүүлэв. Хамгийн их уналттай нь Техник импорт ХК (TEX, −14.87), Крипто Үндэстэн ХК (CNF, −11.43 хувь), Инвескор ББСБ ХК (INV, −5.42 хувь) байлаа.
Мөн өдөр хөрөнгө оруулалтын 4 сангийн 22,694 ширхэг нэгж эрх 18,951,540.33 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 136 ширхэг үнэт цаас 13,450,100 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээл дээр 1,374 ширхэг үнэт цаас 137,420,900 төгрөгөөр арилжаалагджээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар «Хангад Эксплорэйшн» ХХК-ийн 3 багц, нийт 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 10,368,000 юань буюу 5,560,462,080 төгрөгөөр арилжив.
ТОП-20 индекс 0.48 хувиар буурч, 66,518.49 нэгж болсон. Зах зээлийн үнэлгээ 16,648,523,088,019 төгрөг байна.
Мэдээллийг Монголын хөрөнгийн бирж гаргасан.
