Өнөөдөр /2026.09.30/ Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 10 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.
Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 3.76 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалга, купонтой 10 жилийн хугацаатай бондод 5.25 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалга буюу нийт 9.010 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.
Арилжааны үр дүнд нийт 7.39 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 75,100 ширхэг үнэт цаас арилжигдаж, 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.650 хувиар, купонтой 10 жилийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 14.417 хувиар тус тус тогтлоо.
