БАКУ, 2026 оны есдүгээр сарын 25 /ANADOLU/. Түрэг улсуудын байгууллагын гишүүн орнууд ба ажиглагч орнуудын ДНБ-ий нийт хэмжээ 2 их наяд 110 тэрбум долларт хүрч, бүс нутгийн эдийн засгийн интеграц, ложистикийн хэлхээ холбоо бэхэжсээр байна.
Азербайжаны Эдийн засгийн шинэчлэл, харилцаа холбооны дүн шинжилгээний төвөөс гаргасан илтгэлд ТУБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдааны чадавхи, ложистикийн боломж, технологийн интеграцийн талаарх мэдээллийг танилцуулжээ.
Тус байгууллагын гишүүн орнуудын нийт 4.82 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 178.8 сая хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 2.8 хувийг эзэлж, ДНБ-ий хэмжээ 2.11 их наяд долларт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн 2 орчим хувьтай тэнцэж байна.
Худалдааны эргэлтээр Турк улс, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Азербайжан улс тус тус тэргүүлж байгаа юм.
Дунд коридороор дамжих тээвэрлэлтийн хэмжээ тасралтгүй өссөөр байна. Каспийн тэнгисээр дамжиж буй хуурай ачааны хэмжээ 34 хувиар нэмэгдсэн бол Дорно-Өрнө чиглэл дэх төмөр замаар тээвэрлэж буй ачааны хэмжээ 12 хувиар өслөө.
