Киргизийн парламент Жогорку Кенеш ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2027 оны нэгдүгээр сарын 27-нд явуулах тухай тогтоол баталжээ. Саналыг 86 депутат дэмжиж, эсрэг санал гараагүй гэж Кабар агентлаг мэдээлэв.

Сонгуулийн өдөр нь одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үетэй давхцаж байна. Парламентын баталсан тогтоол сонгуулийн бэлтгэл ажлыг эхлүүлэх эрх зүйн үндэс болох юм.

Жогорку Кенешийн дарга Марлен Маматалиев санал хураалтыг лхагва гарагт товлосон нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр сонгогчдын ирц өндөр байх нь санал худалдан авах зэрэг зөрчлийн нөлөөг бууруулахад ач холбогдолтой.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа, сонгуулийн сурталчилгааны хуваарь болон бусад нарийвчилсан журмыг Киргизийн сонгуулийн байгууллага хуульд заасан хугацаанд мэдээлэхээр байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн