Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр Беларусийн Гадаад хэргийн сайд Максим Рыженковтой уулзлаа.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн салбарт өрнөж буйг тэмдэглэж, дээд болон өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ нэмэгдсэнийг онцолсон байна.

Мөн энэ онд болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтаар тохирсон асуудлыг хэрэгжүүлэхээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтрах асуудлаар санал солилцжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн